Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Биржээр нүүрс зарах анхны арилжаа амжилттай болов

Биржээр нүүрс зарах анхны арилжаа амжилттай болов
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 12
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар  тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд  нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү  туршилтын дуудлага арилжаагаар, худалдах талаас хоёр багц буюу нийт 12,800 тонн нүүрсийг худалдах санал ирүүлсэн бөгөөд нэг удаагийн хэлцлээр хоёр багц нүүрсийг амжилттай арилжлаа. Дуудлага арилжаагаар дуудах үнэ 12.2 хувиар өссөн байна. Тодруулбал, Монголын нүүрс экспортлогч "Энержи ресурс" ХХК 12,800 тонн коксжих нүүрсийг Гашуунсухайт боомтын терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонныг нь 1290 юань буюу өнөөдрийн ханшаар 187 ам.доллараар борлуулж чаджээ. 
Оны өмнө УИХ Биржээр уул уурхайн бүтээгдэхүүн худалдан борлуулах хуулийг баталсан бөгөөд энэ сард хэд хэдэн туршилтын арилжааг зохион байгуулах юм. Харин хоёрдугаар сарын 1-нээс Эрдэнэс-Тавантолгой зэрэг томоохон уул уурхайн компаниуд биржээр нүүрс, зэс, алт зэрэг эрдэс бүтээгдэхүүнийг биржээр борлуулна. Биржээр борлуулахын давуу тал нь зах зээлийн үнээр шууд худалдан авагч өөрөө оролцох боломжтой юм байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн