Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

​Монгол Улс 2022 онд 11 улсад мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ

​Монгол Улс 2022 онд 11 улсад мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 12
Монгол Улс 2022 онд 16,100 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. БНХАУ, ОХУ, Казахстан, Узбекистан, Катар, Вьетнам зэрэг 11 улсад мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд  голдуу адуу, хонь, ямааны мах нийлүүлсэн байна.
Мөн 2022 оны аравдугаар сараас амьд малын экспортыг сэргээж, 28500 гаруй толгой мал гаргажээ. 2022 оны эцсийн байдлаар Монгол Улсын малын тоо толгой 71.1 саяд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.
 Далайд гарцгүй Монгол Улсын хувьд уул уурхайн хараат байдлаас гарч, эдийн засгаа төрөлжүүлэх хамгийн боломжит шийдэл бол мал аж ахуйг дэмжих явдал юм
Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос хойш сэтгүүлчээр ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн